Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын БОЭБХХ-ны Төлөөлөгчид Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна

2019-04-12

Аймгийн ИТХ-ын хяналтын хороод аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтуудын хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гарган ажиллаж байна.
Үүний хүрээнд Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын газар, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан сумын ЗДТГ, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр УЦУОШГазар, НААҮГазар, Хонгор сум,  2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын газар, Орхон сумуудаар явж  20 зорилт 45 арга хэмжээний хэрэгжилттэй танилцлаа. 
Мөн өнөөдөр /2019.04.12/ Шарын гол суманд ажиллаж байна.
Тус хорооноос аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болох Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%