Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАВ

2019-04-12

Аймгийн ИТХ-ын дарга хяналтын хороодын дарга нартай уулзах үеэрээ  /2019.03.26/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтуудын хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан дүгнэлт гаргаж ажиллах чиглэл өгсөн юм. 
Үүний дагуу Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо 2019.04.10-ны өдөр Хороодын өрөөнд хуралдав. Энэ удаагийн хуралд хорооны дарга Д.Элдэвсайхан, гишүүн Д.Баасанжав, Н.Чимэддорж, Т.Тулгаа нар оролцож, ирц 57,1 хувьтай байв.
Хурлыг хорооны дарга Д.Элдэвсайхан удирдаж аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс өөрийн хороонд хамрах хүрээний 82 заалтаас хугацаа болоогүй, үнэлэх боломжгүй, хэрэгжилт 0 хувьтай 16 ажлууд дээр анхаарлаа хандуулж,  холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, зарим ажлуудыг биечлэн явж газар дээр нь танилцахаар болов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%