Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв хамтран “Дархан-Уул аймгийн осол, гэмтлийн шалтгаан өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-д иргэдийн саналыг тусгах нийтийн сонсголыг өнөөдөр /2019.04.10/ зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэг нь осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах зорилготой иргэд, оюутан залуусын төлөөлөл нийт 180 гаруй хүн оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд “Дархан-Уул аймгийн осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн өнөөгийн байдал, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, “Дархан-Уул аймгийн өсвөр үе, залуучуудын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, хийж гүйцэтгэсэн ажлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, Өсвөр үеийн эмч Б.Мөнхзул мэдээлэл хийлээ.