Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид /2019.04.03/ Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хуралдлаа.
Хуралд тус хорооны дарга Д.Элдэвсайхан, гишүүн Н.Чимэддорж, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Д.Баасанжав, Т.Тулгаа болон Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Мэргэжилтэн Ч.Батжаргал, ДСЦТС ХК-ны Дэд захирал, Ерөнхий инженер Б.Батжаргал, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Борлуулалт бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар, Ч.Чинзориг болон холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.
Төлөөлөгчид ДСЦТС ХК-аас хийж хэрэгжүүлж буй маш олон ажлуудыг сайшаагаад иргэдэд хийсэн ажлынхаа мэдээ мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж байх шаардлагатайг онцоллоо.
ДСЦТС ХК-аас 2019 онд төлөвлөгөөт ажлуудаас гадна Гэрэлт гудамжны үргэлжлэл болгон Анагаахын их сургуулийн уулзвараас аймгийн ЗДТГ-н уулзвар хүртэлх замыг өөрийн нэрэмжит болгон засварлах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна гэв.