Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАВ

2019-04-03

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар Хуралдаанаар /2019.04.02/  “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай” асуудлыг хэлэлцэн батлав. 
 “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг баталснаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хөрөнгийн баримтлах бодлого, өмчийн менежмент, нийгмийн хариуцлагыг сайжруулах, өмч хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Орон нутгийн өмчийг ААНБ, иргэнд түрээслүүлэх төлбөрийн хэмжээг түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбарын чиглэлийг харгалзан 1м.кв ашигтай талбайн нэг сарын түрээсийг 6000-10000 төгрөг байхаар жишиг үнийг тогтоолоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%