Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-04-02

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар Хуралдаан өнөөдөр /2019.04.02/ 91 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч С.Батжаргал, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч А.Янжмаа, З.Бадрал, А.Бадамнямбуу  нар  сонгогдон ажиллалаа. 
Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцсон юм.
Тус хуралдаанаар “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай,  “Орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай”, Шарын гол сумын “Тулга сувилал” ОНӨААТҮГ-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” /Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай/ зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%