Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ДАРХАНЧУУДАА “ХАЛУУН СЭТГЭЛ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!

2019-03-29

Тархины саажилт өвчний улмаас өөд болсон хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж 20 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй, тархи нугасны гэмтэлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зүтгэж буй, нийгмийн сүлжээнд “Монгол жангум” нэрээр олны талархлыг хүлээсэн А.Одончимэг өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан нийт Дарханчуудыг “Халуун сэтгэлийн аян”-д нэгдэхийг уриаллаа.
Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд амьдардаг тэрээр анхны хүүгээ тархины саажилт, нугасны бэртлээс болж алджээ.Тэр цагаас хойш /1998 он/ Шаргалжуутад “Халуун болор” ТББ-ийг ажиллуулж Тархи, нугасны бэртэлтэй хүүхэд болон тэдгээрийн ээжүүдэд тусалж өдрийн гурван удаагийн хоол цайгаар үнэгүй үйлчилдэг байна. Мөн Сарлагын ашиг шимээр монголын ард түмэнд амин дэмтэй бүхий л зүйлээр үйлчилдэг байна.
Монголд тархины саажилттай 15000 гаруй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдээс ихэнх нь өдөрт 3-4 удаа унаж тусдаг, 24 цагийн турш гэр бүлийнхээ аль нэгнийх нь асаргаанд байдаг байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд туслах зорилготой төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлж, тархины саажилттай хүүхдийн сувилал барихаар төлөвлөж барилгын санхүүжилт босгох сайн үйлсийн аяныг Дархан хотоос эхлүүлж байгаа тухай хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. Учир нь тэрээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уугуул иргэн юм байна.
Төрж өссөн нутгаасаа сайн үйлсийн аянаа эхлүүлж байгаа түүнийг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээж авч уулзан дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн группийн гишүүд нь халуун дотноор угтан авч, эхнээсээ хандив тусламж үзүүлсэн гэлээ.
Одоогийн байдлаар газраа аваад Хоёр давхар, 20х15 метрийн хэмжээтэй барилгынхаа зураг төслийг гаргасан. Эхний ээлжид 80 орчим сая төгрөгийг барилгын материал худалдан авахад зарцуулсан байна.
Тэрээр өнгөрсөн хугацаанд тархины саажилттай 790 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 2000 гаруй хүүхдийг хооллож ундалж, хувцаслажээ. Хэрэв манай сувиллын барилга “босчихвол” жилийн дөрвөн улиралд нээлттэй, чадах чинээгээрээ хоол, байраар үнэгүй хангана. Тиймээс төр, засгийнхан, халуун сэтгэлт нийт монголчуудаасаа тусламж гуйж байгаа аж.
Мөн тэрээр Дарханы сумын 7 дугаар цэцэрлэгийн зорилтот бүлгийн 40 хүүхдийн багш эцэг эхчүүдэд саажилттай хүүхдийн асаргаа, сувилгаа, хооллолтын талаар сургалт уулзалт хийж Шаргалжуут рашаан сувиллаа танилцуулна.
Дарханы Залуу ээжүүдийн группийн ээжүүдтэй уулзаж бага насны хүүхдийн асаргаа сувилгааны уламжлалт арга барилаасаа хуваалцаж бас утааны эсрэг дархлаа тогтоох САРЛАГХАН " жороор сургалт явуулахаар төлөвлөжээ.
Хүчирхэгээр нэгдэж
Хүүхдийн төлөө давалгаалцгаая!
“Халуун сэтгэл” аяны хандивын данс: ХААНБАНК 5077125049
Харилцах утас: 9988-0099
ХѲХ МОНГОЛЫН ҮРСИЙН БИЕ ЭРҮҮЛ УХААН САРУУЛ БАЙГ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%