Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дэлхийн ТУСГАЙ олимпоос Дарханы хүүхдүүд дөрвөн медаль хүртжээ

2019-03-28

Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн тусгай олимпын наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмиратулсын Абу-Даби хотод болжээ. Тус наадамд нийтдээ 192 орны 7500 гаруй тамирчид оролцсон байна.
JCI Дархан салбар байгууллага 2015 оноос Дэлхийн тусгай олимпын хөдөлгөөнийг Дархан-Уул аймагт түгээн дэлгэрүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Ялалт байгуулахад чинь бид тусалъя” төслийг хэрэгжүүлж 2017 онд анхны тамирчнаа оролцуулж байсан түүхтэй.
Энэ оны 03 дугаар сард болсон тус наадмын Бадминтон, бүжгийн спортын төрөлд Энэрэл цогцолбор сургуулийн сурагч Б. Мягмарнаран, дэмжин тоглогч Од цогцолбор сургуулийн сурагч Г.Эгшиглэн нар амжилттай оролцоод иржээ. Охидыг Дархан-Уул аймгийн Бадминтоны холбооны багш Б.Хувьтөгөлдөр дасгалжуулсан байна. 
Бадминтоны ганцаарчилсан төрөлд Б. Мягмарнаран хүрэл медаль, Бүжгийн төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар Хүрэл медаль, Бадминтоны хосын төрөлд Хүрэл медаль, Бадминтоны холимог төрөлд Мөнгөн медальхүртсэн амжилтыг үзүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан байна.
Тиймээс /2019.03.27/ аймгийн Засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нар сурагчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл, мөнгөн шагнал, эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%