Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХЯНАЛТЫН ХОРООД ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИНА

2019-03-26

            Аймгийн ИТХ нь орон нутгийн цаг үеийн бодлогыг тодорхойлж, шийдвэрийг батлан гаргах, мөн ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

Дархан-Уул аймгийн ИТХ нь Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо”, “Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо”, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хяналтын хороо”, “Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо”, “Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо” гэсэн 5 хяналтын хороотой ажиллаж байна.  бөгөөд өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.  

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2019.03.26/ ИТХ-ын Хяналтын хороодын дарга нартай хуралдаж, хороодын 2019 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа.    

Тус уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хяналтын хороодын Төлөөлөгчид аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай  өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр танилцаж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцах, дүгнэлт гаргах чиглэлийг өглөө. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%