Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-03-25

             АИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хурал хуралдаж цаг үеийн есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал Батмөнх даян сэцэн хааны мэндэлсний 555 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор аймгийн баяр наадмыг тус ойтой давхцуулан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн баяр наадам зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
              Мөн "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" зэрэг хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах тухай, Даланзадгад сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтэд санал өгөх тухай, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар Тавантолгой ХК-ийн мэдээлэл сонсох тухай, Орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон аймгийн шагналын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%