Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАМШГИЙН ҮЕИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

2019-03-21

      Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг. Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг. Өнөөдөр /2019.03.21/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба болон ЗДТГ-ын албан хаагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларсан юм.

       Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагтай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн дадлага сургуулилтын үеэр Онцгой байдлын газраас шалгаж заавар зөвлөгөөг өглөө.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%