Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийнхаа нэрийг улсдаа гаргаад ирсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2019-03-21

Монголын бүх ард түмний өвлийн спортын 15 дугаар их наадам 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болжээ. 
Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадам гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трек, хоккейн төрлүүд багтсан бол сонголтоор биатлон болон уулын цана нэмэгджээ. Энэ жилийн Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмын онцлог нь Хоккэйн төрөл анх удаа нэмэгдсэнээрээ онцлог байжээ. Манай аймгаас энэхүү наадам цанын төрлөөр Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч Э.Энхсайхан оролцож 2алт, 4 хүрэл, 2 мөнгөн медаль хүртэж 2020 онд Швейцар улсад болох Залуучуудын олимпт оролцох эрхээ авчээ. Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Э.Мөнх-Эрдэнэ цанын төрлөөр 2 хүрэл медаль хүртсэн байна. Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээн Улаанбаатар хотын “Скай резорт” цанын баазад 2019 оны 03 дугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд манай аймгаас Г.Бат-Ундрал оролцож 2 мөнгөн медаль авсан бол Н.Нандинцэцэг алтан медалийн эзэн болсон байна. 
Өнөөдөр /2019.03.21/ аймгийн удирдлагууд амжилттай оролцсон баг тамирчдыг, дасгалжуулагчийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%