Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛОВ

2019-03-18

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал /2019.03.15/ боллоо. Хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай”, “Хуралдааны тов зарлаж,  хэлэлцэх асуудал батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, “Дархан Үйлдвэрлэл технологийн паркийн 2018 оны үйл ажиллагааны тайлан”, Дархан Орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГазрын 2018 оны үйл ажиллагааны тайлан, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг мэдээлэлтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар саналаа илэрхийллээ. 
Тус хурлаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд, Хуралдаанаар “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай”, “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” батлах тухай, “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ыг шинэчлэн батлах тухай,  Статистикийн мэдээллийн төлбөрт үйлчилгээний үнэ, тарифын үнэлгээ тогтоох тухай, Шарын гол сумын “Тулга сувилал” ОНӨААТҮГ-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 
Мөн Тэргүүлэгчдийн хурлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Газрын нэгдмэл сангийн тухай”, “Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэв.
Хурлаар танилцуулсан асуудлаас газрын байршил /га/, хэдэн хүнд өмчлүүлэх тухайд:
Одоо амьдарч буй газрын тухайд  Дархан суманд нийт 33.75 га газрыг 340 иргэн, Орхон суманд 7,07 га газрыг 101 иргэн, Шарын гол суманд 4,54 га газрыг 55 иргэн, Хонгор суманд 10.50 га газрыг  161 иргэн өмчлөх боломжтой ажээ. 
Газар нутгийн хэмжээ бага ч хуулийн дагуу боломжит нөхцөл байдалдаа тулгуурлан иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх ажлыг олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх хэрэгтэйг тэргүүлэгчид санууллаа. Түүнчлэн шинээр шилжин ирж байгаа иргэдийг ч хамруулах хэрэгтэй гэв.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх асуудлыг хэлэлцэн Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тус бүрээр тогтоон баталж, аймгийн хэмжээнд газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг аймаг сумдын Засаг дарга, ГХБХБГ-ын дарга нарт үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%