Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЧУУД ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ЭКО УСНЫ САВЫГ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2019-03-12

Хүний өдөр тутмын байнгын хэрэгцээ болсон цэвэр усыг гэр хорооллын иргэд худгаас авч хэрэглэдэг. Ингэхдээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хорт хавдар үүсгэдэг зориулалтын бус савыг ашигладаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр, “Дархан-Ус суваг” ХК, “Аргил сувд” ХХК хамтран гэр хорооллын иргэддээ ус зөөвөрлөх зориулалтын, эрүүл ахуйн шаардлага хангасан усны эко савыг хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж  /2019.03.11/ эхний хэрэглэгчдэд эко саваа гардуулан өглөө. Дархан сумын 3 дугаар багаас хэрэгжиж эхэлсэн энэхүү ажил цаашдаа бусад гэр хорооллын багуудад ч мөн үргэлжлэн явагдах байна. Эхний ээлжид 1000 гаруй эко савыг урьдчилан захиалсан бөгөөд өнөөдрийн тухайд 120 ширхгийг Дархан сумын 3 дугаар багийн иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлжээ.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%