Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЗРЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИУДЫН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2019-03-12

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.03.12/ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллалаа.

Төлөөлөгчид Газрын тухай, Газрын хэвлийн тухай хуулиудын хэрэгжилттэй танилцаж зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь танилцаж, харилцан мэдээлэл солилцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан, дүгнэлт гаргаж ажиллалаа.

Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, С.Ганзориг, Н.Лхагвасүрэн, З.Бадрал болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр, Геодези зураг зүйн асуудал хариуцсан ажилтан Б.Мөнхчулуун, Газар зохион байгуулалын төлөвлөлт, газрын өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Энхбат, Газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг, Газрын инженер хайгуул, монитерит хариуцсан мэргэжилтэн Ч.Анхбаяр, ГХБХБГ-ын Барилга, хот байгууулалтын хэлтсийн дарга Х.Олонбаяр нар оролцов.

Төлөөлөгчид Газрын тухай хуулийн хэргэжилтийн талаар дүгнэлт өгөхдөө ард иргэдэд илүү нээлттэй  байх талаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах, мэдээллийн баазаа өргөтгөх, хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа уялдаатай ажиллах, ногоон байгууламжийг байгуулах ажилд идэвхтэй оролцох зэрэг саналуудыг хэлж байлаа.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%