Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МЯНГАН ЭЭЖИЙН БАЯР” БОЛЛОО

2019-03-11

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Мянган ээжийн баяр”-ыг 1995 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулдаг билээ. 24 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний үеэр Дархан хотыг бүтээн байгуулахад гар бие оролцон манлайлан ажиллаж байсан үе үеийн Шилдэг ээжүүд болон улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, үр хүүхэд ач зээ нартайгаа өнөр өтгөн амьдарч байгаа Буянтай сайхан буурлууд, ажилсаг тэргүүний эмэгтэйчүүд, хойч үеийг залгамжлан яваа охид бүсгүйчүүдээ алдаршуулан шагнадаг. Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр 4, аймгийн Тэргүүний ажилтнаар 2, аймгийн Засаг даргын жуух бичгээр 4, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр 6, Монголын Эмэгтэйчүүдийн хүндэт тэмдгээр 4, Буянтай ээжээр 17, Шилдэг ээжээр 6 ээж шагнагдаж баяр дээрээ баяр нэмсэн юм. Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын түүчээ, өрх гэрийн өнгө төрх болсон ээжүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын 109 дахь өдрийн мэндийг хүргэе.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%