Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДҮҮРЭН СЭТГЭЛ ТББ НЬ “ТУС ТӨВ”-ӨӨ НЭЭЛЭЭ

2019-03-11

Зовсон нэгэндээ дэм өгч, Хүмүүнлэгийн ажил өрнүүлэх зорилго бүхий Дүүрэн сэтгэл ТББ нь “ТУС төв”-өө энэ сарын 07-ны өдөр нээлээ. “ТУС” төв нь Бид хүн бүрд туслах боломжгүй ч Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна...уриатайгаар үйл ажиллагаагаа өрнүүлэх ажээ.
Зовлон бэрхшээл тулгарсан хэн нэгэнд эд материалын тус дэмээс гадна ямар нэгэн хэрэгцээтэй байгууллагатай нь холбож өгөх гүүр хамгийн чухал байдаг. Иймд тусламж хэрэгтэй байгаа нэгэнд мөн хэн нэгэнд туслахыг хүсэж буй хүмүүсийн гүүр болон ажиллах талаар нээлтийн үеэр ТББ-ын тэргүүн П.Ариундалай хэлж байв.
Манай аймгийн хэмжээнд 21057 өрх байдаг бол, 18 хүртэлх насны 30502 хүүхэд. Үүнээс Бүтэн өнчин хүүхэд 47, хагас өнчин хүүхэд 1262, хөгжлийн бэрхшээлтэй 3399 иргэн, өрх толгойлсон эх, эцэг 4028, ахмад настан 6880, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 27770 иргэн, зориулалтын бус сууцанд буюу орц, хонгил, дулааны худаг, зоорийн давхарт амьдардаг 745 хүн байна. 
Эдгээр хүмүүст хэн нэгний халуун сэтгэл өгүүлэгддэг. Тиймээс хүний амьдралд хэлж биш хийсч ирдэг зовлон бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилго бүхий Тус төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гантуул, “Дархан Дулааны Цахилгаан станц” ХК-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Чимэддорж, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, “Сонголон хайрхан” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх нар индэрээс илэрхийллээ.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр “Дархан Ус суваг” ХК-ийн ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа буюу 6.6 сая төгрөгийг хандив цуглуулж олон жил байгууллагадаа ажилласан гурван ажилтандаа өргөө цагаан гэрийг бэлэглэж, Дарханчуудыгаа бие биендээ дүүрэн сэтгэл гаргахыг уриалж байсан юм. Энэхүү ажил нь Дүүрэн сэтгэл төрийн бус байгууллагын нийгэмд гэрэл асаах үйлсийн хүрээнд хийгдэж байгаа анхдагч ажлуудыг нэг болж байгаа юм.
Хэн нэгний тусламж дэмжлэгт найдах мөч өдөр бүр, алхам тутамд хүн бүхэнд нэгэн адил тохионо. Бусдад туслах сэтгэлтэй байж бусдаас сэтгэлийн тус хүртэнэ.
Та ч гэсэн өнөөдөр сайхан сэтгэлийн гараа сунгаж, ойр байгаа аз жаргал, инээд баяслаар дутаж яваа нэгэндээ бага ч болтугай баяр баясал бэлэглээрэй. Бид хүн бүрт туслах боломжгүй ч Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна...

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%