Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 ОНД ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, 2019 АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭВ

2019-03-06

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим болон Орон нутгийн өмчийн газар хамтран “Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөө, цаашид анхаарах асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.03.06/ зохион байгуулав. 
Уг хэлэлцүүлэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2018 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд мэдээлэх, 2019 онд анхаарах асуудлыг тодорхойлж, цаашдын үйл ажиллагаанд тусгаж ажиллах  зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт Орон нутгийн өмчийн газрын дарга С.Баясгалан, Иргэний танхимын дарга Д.Гантулга, Дархан сумын багуудын ИНХ болон Засаг дарга, иргэд оролцов. 
Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга С.Баясгалан “Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт”, “2019 оны төлөвлөгөө, цаашид анхаарах асуудал”, Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батчимэг Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор хувийн   хэвшил, иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог       хангахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. 
2018 онд манай аймагт 22.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 82 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг 100 хувийн гүйцэтгэлтэй, 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, үр ашигтай, ил тод, хариуцлагатай зохион байгуулжээ.
Харин энэ онд Дархан-Уул аймагт  42.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 114 төсөл, арга хэмжээ хэрэгжихэ бөгөөд үүний 35.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 27 төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх юм байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг  цахим хэлбэрээр хийж байгаа нь олон нийтэд ил тод байдлыг хангаж сайшааж, нөгөө талаар тендерийн сонгон шалгаруулалтад хамгийн доод үнийг санал болгосон ААНБ-уудыг сонгох нь хямд материалаар чанаргүй ажил хийгдэх сул талтайг анхааруулж байлаа. Мөн Дархан хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн ААНБ-уудын оролцоог дэмжиж, хамтран ажиллах нь зүйтэй зэрэг саналуудыг гаргалаа. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%