Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​" Алтан үсгийн баяр" боллоо

2019-03-05

Эцэг эхчүүдийн санаачилгаар 16 дахь жилдээ ерөнхий боловсролын 23 сургуулийн 565 сурагч, бага ангийн 25 багш, дунд ангийн 32 багшийг оролцуулсан “Алтан үсгийн баяр” арга хэмжээг зохион явууллаа.Энэ хүрээнд Үндэсний бичиг заах арга зүй, мэдлэг чадвар сайтай бага ангийн багш нарын " Гэрийн багш" цахим хуудас нээж, багш бүр 1-2 хөвгүүнийг үндэсний бичигтэн болгох хөдөлгөөн өрнүүлэхээр болсон байна. Харин шилдгүүдээр Г.Бурмаа ахлагчтай Оюуны ирээдүй цогцолбор, Г.Нямзаяа ахлагчтай Од цогцолбор, Э.Сэргэлэн ахлагчтай Дархан-Эмпати сургуулиуд шалгарчээ. Энэ үеэр тус арга хэмжээг хамтран зохион явуулсан Монгол Улсын зөвлөх багш Н.Цэцэгээ, П.Гэрэлзул эрхлэгчтэй " Урангэрэл" салоны хамт олон, 16 дугаар сургуулийн 7в ангийн эцэг эхийн төлөөлөл Ж.Болортуяа, Дархан-Эмпати сургуулийн захиргаа хамт олон зэрэг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийг алдаршуулжээ. 16 дахь жилдээ явагдаж байгаа энэхүү арга хэмжээний гол зорилго нь монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлэн сайжруулах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлэх, тэргүүний багш сурагчдыг тодруулах, монгол бичгийн хичээлийн шинжлэх ухааны онолын түвшин, олж авсан мэдлэг чадварын хэрэглээг хянахад оршжээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%