Номгон сумын МАН-ын Хорооноос 2019.03.01-ний өдөр буюу Эх орончдын өдөрт зориулсан "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгуулж нийт 11 багийн 66 тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Г.Цэндоо ахлагчтай баг 1-р байр, Б.Мөнхдөл ахлагчтай баг 2-р байр, Б.Сүхбаатар ахлагчтай баг 3-р байранд тус тус шалгарчээ.