Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 100 жил, МУЗН-ийн 80 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Номгон сумаараа хүмүүнлэг сум болохыг нийт Номгончууд, нийт гишүүд, дэмжигчид, иргэд залуучууддаа уриалан ажиллахаар төлөвлөж байна.
Ирэх 3 дугаар сард МУЗН-ийн Онцгой гишүүдийн оролцоо сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа ба тус өдөрлөгт аймгийн УЗДШХ-ны дарга Л.Энхжаргал болон арга зүйч нар ирж оролцон хамтран ажиллана.