Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

150 хүүхдийн хүчин чадалтай 27 цэцэрлэг ирэх сараас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ

2019-02-26

Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай 27 дугаар цэцэрлэг ирэх сараас эхлэн хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Өнөөдөр /2019.02.25/ аймгийн Засаг дарга С.Насанбат тус цэцэрлэгийн барилга, тохижилтын ажилтай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар барилга, тохижилтын ажил бүрэн дууссан бөгөөд зарим хэрэгцээт зүйлсээ авахад орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр боллоо. Шинээр байгуулагдсан тус цэцэрлэг 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн судалгааг гаргасан бөгөөд бүртгэлийг энэ сарын 27-ний өдрийг хүртэл хийхээр болжээ. Тиймээс эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхэд багачуудаа бүртгүүлэх боломжтой гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%