Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МХГ-Т АЖИЛЛАВ

2019-02-25

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2019 оны 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.02.25/ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллалаа.

Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, Н.Лхагвасүрэн, З.Бадрал болон Мэргэжлийн хяналтын дарга Д.Бат-эрдэнэ, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Төлөөлөгчид “Газрын хэвлийн тухай”, “Агаарын тухай”, “Амьтны тухай, “Ашигт малтмалын тухай” хуулиудын хэрэгжилттэй танилцах үеэрээ ашигт малтмалын 2017-2018 оны байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийн мэдээ, хохирлын мэдээг нэгтгэж үзэж, дүгнэлт гарган мэргэжлийн хяналтын газар зөвлөмж хүргүүлэх, ногоон байгууламж байгуулах,  нөхөн сэргээлт хийх зэрэг саналуудыг гаргасан юм.

Мөн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь үзэж танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан, дүгнэлт гаргаж ажиллалаа.

 

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%