Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2019.02.20/ боллоо.
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг.
Энэ удаагийн хурлаар “Аймгийн хэмжээнд гамшиг, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид хийх ажлын тухай”, “Аймгийн хэмжээнд 2018 онд зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний тухай” мэдээлэлтэй тус тус танилцав.