Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарав

2019-02-20

Монголын Мастеруудын Биеийн Тамир Спортын Дархан-Уул аймгийн салбар хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-аас батласан “Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Софт волейбол”-ын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус аймгийн дөрвөн сумдын ахмад тамирчдын дунд гурван насны ангиллаар 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгууллаа.

Тэмцээний удирдамжийг 2019 оны 1 дүгээр сард аймгийн Ахмадын хороо, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороодуудад, мөн Дархан сумын зарим байгууллагуудад хүргэн танилцуулснаар нийт 41 багийн 246 тамирчид хамрагдан оролцсон байна.

Тэмцээнд 35-49 насны ангилалд: 1, 2, 7, 8, 9, 11, 14, 15, 16 дугаар багууд, Орхон сумын баг тамирчид нийт 10 багийн 60 тамирчин оролцов.

50-65 насны ангилалд: 1-р багийн -1, 2, 3, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 -р багууд, 7-р багийн-1, 7-р багийн -2, 11-р багийн-2, Орхон-1 баг, Орхон-2 баг, Шарын гол-1 баг, Шарын гол-2 баг, Хонгор-1 баг, Хонгор-2 баг нийт 22 багийн 132 тамирчин оролцсон.

66-с дээш насны ангилалд : 1, 2, 3, 8, 9, 11, 13, 14, 16-р багуудын нийт 9 багийн 54 тамирчин оролцлоо.

Тэмцээний нээлтийн үеэр аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Батлав үг хэлж ахмад тамирчин П.Бүрнээд шагнал гардуулав. Мөн Монголын Мастеруудын Биеийн Тамир Спортын Дархан-Уул аймгийн салбар хорооны гишүүд, бүжгийн хамт олон спортын шугаман бүжгийн төрлөөс бүжиглэж  үзэгчид болон ахмад тамирчдын урмыг сэргээсэн байна.

Тэмцээнийг гурван насны ангиллаар 1, 2 ,3 дугаар байр эзлүүлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар баг тамирчдыг шагнаж урамшуулжээ. Үүнд:

35-49 насны ангилалд :

I байранд Дархан сумын 8 дугаар баг

II байранд Дархан сумын 11 дүгээр баг

III байранд Дархан сумын 14 дүгээр баг

50-65 насны ангилалд :

I байранд Дархан сумын 16 дугаар баг

II байранд Дархан сумын 14 дүгээр баг

III байранд Орхон-1 баг

66-с дээш насны ангилалд :

I байранд Дархан сумын 13 дугаар баг

II байранд Дархан сумын 16 дугаар баг

III байранд Дархан сумын 3 дугаар баг

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%