Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2020 онд Дарханчууд орчин үеийн шинэ технологиор тоноглогдсон цэвэрлэх байгууламжтай болно

2019-02-20

Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр 2018 оноос эхлэн манай аймагт “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН- 3244/3245” төсөл хэрэгжиж эхэлсэн. 2018 онд барилга угсралтын ажил 35 хувьтай байсан бол энэ онд 90 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ. 2020 оны 06 дугаар сард түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр энэхүү төсөл бүрэн дуусгах ажээ. Өнөөдөр /2019.02.18/аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж сарын гүйцэтгэлийг хангуулах, шаардлагатай техникийн шийдэл, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанаас нь хоцроохгүйгээр ажлаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%