Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Төмөр замчдын бахархал 70 жил” арга хэмжээ боллоо

2019-02-20

Хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл санаанд тулгуурлан төмөр замчин залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, шударга ёс, эв нэгдлийг хангах, боловсрол ёс зүйг дээшлүүлэх, залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн идэвхийг дэмжих замаар эх орны хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Залуучуудын төв байгууллага 3 дахь жилдээ ахмад залуу үеийн уулзалт зөвлөгөөнийг явуулж байна. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ойн хүрээнд төмөр замчдадаа зориулан энэ өдрийг арга хэмжээг явуулж байгаа юм байна. Энэ үеэр хамт олноо манлайлан ажилласан төмөр замчин залуучуудаа алдаршуулан шагнасан юм. Онц хөдөлгөөнчин тэмдгээр Х.Батцэцэг, Тэргүүний залуу цол тэмдгээр Ш.Баасанжаргал, С.Бат-Очир нар энгэрээ мялаасан юм. Улаанбаатар төмөр замын Залуучуудын төв байгууллага нь 2019 онд эрүүл төмөр замчин хөтөлбөр, залуу төмөр замчин хөшөө, бодлогын баримт бичиг, чуулга уулзалт, Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%