Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ

2019-02-20

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг 2019 оны 03 дугаар сарын 01-12-ны өдрүүдэд өөрийн сургууль дээрх оюутны зөвлөлдөө бүртгүүлэх юм байна. 
Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай
1. Иргэний цахим үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх 
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт/
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8-аас дээш байх/
7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, 
9. Шээсний ерөнхий шинжилгээ, 
10. Биохимийн шинжилгээ (элэг, бөөрний үйл ажиллагаа, глюкоз), 
11. БЗДХ, 
12. Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ, 
13. Цээжний рентген шинжилгээ (техник, хэрэгсэл боломжгүй тохиолдолд уушигны флюр), 
14. Зүрхний цахилгаан бичлэг, 
15. Хэвлийн чанд авиан оношилгоо хийлгэн оношилгоо,
Жич: 18 настай оюутан нь 2001 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төрсөн байх.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%