Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ЖУРАМ”-Д САНАЛ АВАВ

2019-02-18

    Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Залуучууд театраас аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан “Залуучууд театрын үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт, чөлөөлөлтийн журам”-д олон нийтийн саналыг авч тусгах ажлыг өнөөдөр /2019.02.19/ зохион байгуулав. 
     Залуучууд театр нь нь байгууллагын төлөвлөгөөт уран бүтээлийн болон иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх уран сайхан- гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох, урлаг, соёл, олон нийтийн болон соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор их танхим, бага, дугуй заал, 1 ба 2 давхарын талбайг ашиглаж зохион байгуулсан арга хэмжээнүүдийн орлого, илүүдэл байр талбайг удаан хугацаагаар ААНэгж, хувь хүмүүст түрээсээр  ашиглуулах зэргээр улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байна. 
     Харин 3Залуучууд театрын үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт, чөлөөлөлтийн журам”-ын дагуу төрийн бүх төрлийн үйл ажиллагаанд их, дугуй, баг заал, танхимын төлбөрөөс бүрэн чөлөөлдөг ба нийгэм рүү хандсан ашгийн төлөө бус хандивын тоглолтыг 20-50 хувь, ажилчдынхаа уран бүтээлийн тайлан тоглолтыг 20-80 хүртэл хувь, тухайн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын уран бүтээлийн тайлан тоглолтыг 20-80 хүртэл хувь хөнгөлөхөөр заажээ. 
Аливаа төрлийн урлагийн арга хэмжээ, хурал цуглааны зохион байгуулалт нь ардаа өндөр хэмжээний урсгал зардал гарч, олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг Залуучууд театрын захирал А.Болорсүх онцолсон юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%