Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НУУРЫН ГҮНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ДАДЛАГА БОЛЛОО

2019-02-14

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Нуурын гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт”-ыг өнөөдөр /2019.02.14/ Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Түшиг-Уул" ХХК-ийн Хиймэл нууранд зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо. 
Болзошгүй аюулт үзэгдлийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ОБГ-ын бэлтгэл бэлэн байдал, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд:
- Хээрийн радио станцыг ажиллагаанд бэлдэх
-Ослын талбайн гадна хамгаалалтад авах
-Буцалтгүй нэрвэгсэдийг нуурын гүнээс гаргах
-Нэрвэгдэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх
-Нэрвэгдэгчийг зөөвөрлөх ажиллагаа
-Нэрвэгдэгчдийн сэтгэл зүйг дэмжих үйл ажиллагааг явуулан, дулаан байр, хоол хүнс, хувцасаар хангах
-Живсэн авто машинд холболт хийж татан гаргах
-Хэрэг учралын газар, хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг явуулах зэрэг үзүүлэх сургалт, дадлага ажлууд явагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%