Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал хуралдлаа

2019-02-14

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал 2019 оны 2 дугаар сарын 13-ны хуралдаж, Өмнөговь аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулах ажлыг судлах ажлын хэсгийг байгууллаа.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай, иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах, орон нутгийн өмч хөрөнгийг актлах, дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Морин спорт уяачдын “Өмнийн говийн хүлэг” холбооноос ирүүлсэн, аймгийн 2019 оны хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулах тухай асуудалтай танилцлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%