Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

2019-02-13

Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй нэгжтэй холбогдон Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Онцгой байдлын албаны Хойд бүсийн төвд мэдээ мэдээллийг үнэн зөв, тасралтгүй ханган ажиллах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн байранд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийг нээлээ. Аймгийн Онцгой байдлын газар өөрсдийн нөөц бололцоо нь дээрээ тулгуурлан энэхүү төвийг ашиглалтад оруулсан бөгөөд цаашид өргөжүүлэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах, материаллаг баазыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах ажиллахаа аймгийн Засаг дарга уламжилсан юм. Шуурхай удирдлагын төвийн эхний мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Бүсийн төвийн шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн Дуудлага хүлээн авагч нартай видео хурал хийж цаг үеийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг солилцсон юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%