Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР 54 ХҮН ЭНГЭРЭЭ МЯЛААЖ, ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

2019-02-02

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр дугаар зарлигийн дагуу  Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 54 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2019.02.02/ шагналаа.
Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлж, баяр хүргэсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордуулсан юм.
Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч  Б.Батболд, М.Жаргалсайхан, Д.Хүрэлчимэг, Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар хүрэлцэн ирсэн юм.
17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Алтан гадас одонгоор 32, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 31 хүн тус тус энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%