Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

2019-01-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас жил бүр харьяа сумдын ИТХ-ын ажилтай танилцаж,  ажлын бүтээмж, үр дүнг нь дүгнэж, “Нутгийн өөрөө удирдах ёсны  Тэргүүний байгууллага”-ыг шалгаруулдаг уламжлалтай. 
Үүний дагуу 2019 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумын ИТХ-ын  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхим, сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%