Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Алтан ишигний эзнээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн малчин Д.Даалхай тодорчээ

2019-01-29

Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө ХХААЯ, МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэд”-д тодорч шагналыг нь гардуулан өгдөг. Өнөө жил Дархан-Уул аймгаас Алтан тугалын эзэн, Алтан ишигний эзэн төрсөн бөгөөд өнөөдөр /2019.01.29/ аймгийн Засаг дарга С.Насанбат Алтан ишигний эзэн болох Пунцагийн Даалхайн шагналыг нь гардуулан өглөө. 41 дэх жилдээ явуулж байгаа энэхүү шагналын гол шалгуур нь тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг хангасан учраас ийнхүү Алтан төлийн эзэн буюу Алтан ишигний эзэн болж байна. 2000 оноос эхлэн мал маллаж эхэлсэн П.Даалхай нь сүүлийн 19 жил тогтвор суурьшилтай малаа өсгөн, ашиг шимийг дээшлүүлж, нутгийн шилмэл омгийн малыг өсгөн үржүүлж байгаа юм байна. Нийтдээ 1300 гаруй толгой малтай бөгөөд үүнээс 800-н ямаа ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%