Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СОЁЛ, СПОРТЫН САЛБАРЫН ХАМТ ОЛНЫ ДУНД “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2019-01-24

Аймгийн Төв номын сангаас Сар шинийн баярыг тохиолдуулан "Дөрвөн бэрх" танин мэдхүйн тэмцээнийг Дархан-Уул аймгийн соёл, спортын байгууллагуудын дунд зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд: 1 дүгээр байранд Биеийн тамир спортын газрын "Ямаачин" баг, 2 дугаар байранд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан салбар "Тэмээчин" баг, 3 дугаар байранд Залуучууд театрын "Хоньчин" баг, Тусгай байранд Төв номын сангийн "Адуучин" баг шалгарч тус бүр "Батламж", мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулхаар болсон бөгөөд 1 дүгээр байранд шалгарсан Биеийн тамир спортын газар зохион байгуулахаар боллоо.

 

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%