Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн 2019 оны анхны хурал хуралдлаа

2019-01-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр хурал 1 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцлээ.

Тус хурлаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг хэлэлцэн баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлантай мөн аймгийн сум дундын ойн ангийн үйл ажиллагааны тайлантай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлантай танилцлаа.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай, Сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох тухай, Төрийн шагналд тодорхойлох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%