Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМ: ТЭМЭЭНИЙ БАЯР 2019, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2019-01-16

Номгон сумын "Тэмээний баяр" , Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жилийн нээлтийн арга хэмжээ 2019.01.15,16-ний өдрүүдэд болно. 
Тус арга хэмжээний хүрээнд Малчдын зөвлөгөөн, багуудын нэгдсэн хурлыг сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр нээж үг хэллээ. Сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг сум орон нутагт хи йгдэж байгаа бүтээн байгуулалт, ажил арга хэмжээний талаар танилцууллаа. 
Мөн Засаг дарга орлогч Ж.Баяр-Эрдэнэ 2019 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын талаар ,  ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Одгэрэл Хөдөө аж ахуйн талаар, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Б.Булгамаа  сумын Улаан Загалмайн Анхан Шатны Хорооны 2018 оны ажлын тайлан, Таны дэм-бусдад инээмсэглэл аяны тайлан, татварын төвлөрүүлэлт, зарцуулалтын талаар, Малын эмч Билгүүн, Н.Туяамаа нар мал эмнэлэгийн үйл ажиллагаа, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан Цэргийн бүртгэл, Нотариат буюу тэмдэгтийн хураамж, Онцгой байдлын талаар, ЕБС-ийн Насан туршийн боловсролын нэгжийн багш Р.Баттогтох Сургуулийн үйл ажиллагааны талаар,  Говийн бага дархан цаазат газрын дарга Ч.Батсүх байгууллагынхаа үйл ажиллагааны талаар болон байгаль хамгаалах чиглэлийн судалгааны талаар тус тус мэдээлэл хийж, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Нэргүй цаг үеийн мэдээлэл, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж зааврыг өглөө. 
Тус зөвлөгөөн дээр Монгол Улсын аварга малчин З.Амарсанаа, Богт багийн тэмээчин Цэрэндулам болон багийн Засаг дарга нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%