Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2019.01.14/ Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 29 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 4, “Алтан гадас” одонгоор 10, “Цэргийн гавьяаны одон”-оор 1,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 14 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
