Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

2019-01-11

Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Гэр бүлд хүргэх хөгжлийн үйлчилгээ”- сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох эрхтэй. Тэд өөрсдийн үзэл бодол, саналаа илэрхийлэн жилийн турш хэрэгжих төлөвлөгөөнд саналаа тусгах боломжтой юм. Тиймээс иргэд болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%