Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ

2014-11-24

“Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна гэж аймгийн Засаг дарга Дархан хотын ойн өдөр хийсэн мэдээлэлдээ дурдсан.

Энэ ажлын хүрээнд Дархан хотод шинээр төлөвлөгдсөн зургаан хорооллын байр зүйн зургийг хийлгэхээр төлөвлөснөөс 2014 онд 13, 14, 15 дугаар хорооллын байр зүйн зураг хийлгэсэн. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг төлөвлөх ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар Дархан сумын Манхан, Наран толгойн гэр хорооллын 370 гаруй өрхийг төвлөрсөн усан хангамж ариутгах татуургын шугамд холбох зураг төсвийг 49.9 сая төгрөгөөр хийлгэжээ. Энэ хэсэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын шугам тавих судалгааны ажил хийсэн бол тус сумын 15 дугаар багийн Мангирт, Хабитат хорооллыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсвийг өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн 58.0 сая төгрөгөөр хийлгүүлж энэ онд улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын эхний нэг тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дулааны шугамын угсралтын ажил 65 хувьтай хийгдэж байна. Хөтөл хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийн цахилгаан хангамжийн ажлыг “Эрчит цэнэг” ХХК хариуцаж 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

Дархан- Уул аймаг Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%