Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэхэн номын санчдад мэдлэг олгов

2014-11-24

Дархан-Уул аймгийн Төв номын сангаас эрхлэн “Номын сангийн анхан шатны бүртгэл-Цахимжуулалт”  сэдэвт сургалт явуулав. Сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, сумдын Соёлын төвүүдийн дэргэдэх номын сангийн ном зүйчид оролцлоо.

Аймгийн Төв номын сангийн ахлах номын санч Ч.Бадамцэцэг:-“Манай номын сангаас эрхлэж аймгийн хэмжээнд номын санчдын сургалтыг явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдын ихэнх нь солигдож мэргэжлийн бус шинэ хүмүүстэй болсон. Тиймээс бид тэдэнд номын санчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтаараа бид номын сангийн ажиллагаанд цахим үйлчилгээг хэрхэн ашиглах талаар, номын сангийн анхан шатны бүртгэл маягт хөтлөх, ном хэвлэлээ ангилах, данс бүртгэл, уншигчдад үйлчлэх, ном тойрсон соёл олон түмний ажлыг яаж явуулах талаар мэдлэг олгож байна” гэв. 

Дархан- Уул аймаг Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%