Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, чанарт анхаарахыг сануулав

2014-11-21

   Дархан-Уул аймгийн ИТХурал нь багийн ИНХурал, Засаг даргатай хамтран “Иргэдээ сонсоё” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг Дархан сумын 4 дүгээр багт зохион байгуулж, багийн иргэдийн санал хүсэлтийг сонсов.
    Дархан сумын 4 дүгээр багийн иргэд шинээр хийгдсэн жишиг хорооллын ажлыг сайшааж байгаа хэдий ч ажлын гүйцэтгэл, чанарт анхаарах шаардлагатай байгааг санууллаа. СӨХ-ны ажлыг сайжруулах талаар аймаг орон нутгаас тусгайлан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна гэв.
     Мөн 18 дугаар сургуулийн сурагчдад зориулан жишиг болохуйц биеийн тамирын талбай байгуулах төсөл боловсруулж, аймгийн ИТХурлаар дэмжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
     Аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрт Вокзалын орчны тохижолтыг сайжруулна. Хажууд нь хүнсний зах байгуулах тухай туссан байдаг. Үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэхийг хүслээ.
   Үүний зэрэгцээ 2 давхар шар орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөнд оруулах асуудлыг олон хүн хөндөв. Багийн цагдааг төмөр замын цагдаатай хамтран ажиллуулах боломж байгаа эсэхийг тодруулж, орц подвалд амьдрах иргэдийн асуудалд анхаарал хандуулахыг ч сануулж байв.  Энэ мэтчлэн багийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудаар тус багийн иргэд санал дэвшүүлж, зарим асуултад зохих хариултыг авлаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%