Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багууд "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аянд нэгджээ

2014-11-20

Дархан-Уул аймагт эхэлсэн "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аян тус аймгийн бүх сум, багуудад эрчимтэй үргэлжилж байна.

Уг аяны хүрээнд Дархан сумын 7 дугаар багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид, багийн нийгмийн ажилтан Н.Номиндарь, баг хариуцсан Цагдаагийн хэсгийн байцаагч, н.Зам нар харъяа багийнхаа нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг байгууллага болон алслагдсан гэр хорооллын гудамжуудаар гурван удаа эргүүл хийжээ. Тус багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид:-“Он гарсаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, түүний дотор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурч байгаа ч бид аяны хүрээнд багийнхаа нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулж шөнийн эргүүл ажиллуулж байна. Иргэдээс гарсан санал, хүсэлт, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо нэг үе өндөр байсан тул аймгийн Засаг дарга согтууруулах ундаа худалдаалдаг цэгийн тоог эрс бууруулсан. Тухайлбал нийтийн эзэмшлийн орон сууцны нэг давхарт архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 165 аж ахуйн нэгж, байгууллагын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон юм. Үүний үр дүнд гэмт хэргийн тоо эрс багассан. Энэ удаа бид багийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа үйлчилгээний газрууд тухайлбал хүнсний дэлгүүр, зөвшөөрөл бүхий бусад үйлчилгээний газрууд батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж явна” гэв. 

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%