Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлалаа.

2014-11-18

Дархан-Уул аймгийн Нутгийн захиргааны байгуулагаас ирүүлсэн сул орон тооны захиалгын дагуу салбар зөвлөлөөс төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлаж байна.
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн ЗДТГ-ын 41 тоот өрөөнд 2014 оны 12 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд 10.00-17.00 цагт бүртгэнэ. Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагт өгнө. Мэргэшлийн шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулна. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалтын үйлчилгээний зардал болох 6000 төгрөгийг аймгийн ЗДТГ-ын Нэмэлт санхүүжилтийн 190051433 тоот дансанд тушаана. Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn , аймгийн цахим хуудас болох www.darkhan.gov.mn , darkhan-uul.khural.mn ,  7037-3778 утсаар холбогдон лавлагаа авч болох юм байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%