Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн “Дархан” баг түрүүллээ.

2014-11-17

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубээс эрхлэн аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны нэрэмжит “Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил” уриатай гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион явууллаа.
    Уг тэмцээн нь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубын үйл ажиллагааг дэмжих аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бие бялдарыг нь хөгжүүлж хамтын харилцааг бэхжүүлэх зорилготой гэж тус тэмцээний эхэнд зохион байгуулагчдын зүгээс онцлов. .
      Тэмцээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Дархан, Нөхөрлөл багууд болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын баг, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг зэрэг дөрвөн баг өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад аймгийн ИТХ-ын  Төлөөлөгчдийн “Дархан” баг түрүүлж, шилжин явах цомын эзэд боллоо. Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын баг удаалж, гуравдугаар байранд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн “Нөхөрлөл” баг шалгарлаа.  
       Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг дөрөвдүгээр байранд орж, хамгийн идэвхитэй, зохион байгуулалт сайтай багаар шалгарсан юм.
      Уг тэмцээн нь улирал тутам явагдаж тэмцээний “Шилжин явах цом” хүртсэн баг нь “Эрч хүч” клубтэй хамтарч дараагийн тэмцээнийг зохион байгуулж байх юм.






Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%