Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Залуучуудын УАШТ Дархан-Уул аймагт болно

2014-11-13

Монгол улсын өсөх идэр начин, бөхийн жүдо, самбо барилдааны спортын мастер Ж.Чулуун  агсны нэрэмжит 2014 оны үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.

Тус тэмцээний зааврыг хүргэж байна.

Нэг. Үндсэн зорилго

-          Монгол улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах,

-          Үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах,

-          1968 оноос уламжлал болон явагддаг Монгол Улсын аварга шалгаруулах залуучуудын 19-20 насны барилдаанаас медальт  байранд шалгарч улмаар Монгол үндэсний бөхийн алдарт хүрсэн бөхчүүдийг алдаршуулах ирээдүйн хүчит бөхчүүдийн эгнээг өргөтгөх,

-          Монгол улсын шилдэг начин, самбо, жүдо бөхийн спортын мастер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бөх хэмээх Ж.Чулуун агсны алдрыг мөнхжүүлэх зорилготой

Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах журам

Тэмцээнд 1994 оны 1-р сарын 1-нээс 1995 оны 12-р сарын 31-ны хооронд төрсөн /19-20/ настай бөхчүүд оролцоно.

Тэмцээнд нэг багаас оролцох бөхчүүдийн тоог хязгаарлахгүй. Нэг багийн хамгийн өндөр оноо авсан 2 бөхийн давааны нийлбэрээр дүнг гаргана.

Мандат авахдаа бүрдүүлэх материал:

-          Иргэний үнэмлэх

-          Эрүүл мэндийн дэвтэр

-          Цээж зураг 2 %

-          Мэдүүлгийг компьютерт шивж баталгаажуулсан тамгатай байна

Гурав. Тэмцээний хугацаа, зохион байгуулах газар

Тэмцээн 2014 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн спортын ордонд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2014 оны 12-р сарын 5-ны өдрийн 16 цагт болно

Дөрөв. Шагнал урамшуулал

Тэмцээнд 1-3-р байруудад шалгарсан бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

4-10-р байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналтай

Багийн дүнгээр:

1-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Холбоо барих утас: 99377442, 99944499

Зохион байгуулагч:

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн бөхийн холбоо, Ж.Чулуун агсны гэр бүл, найз нөхөд, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн бөхийн холбоо, Дархан-Уул аймаг дахь

Эх сурвалж:

Эх сурвалж: http://undesniibukh.mn

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%