Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил” уриатай гар бөмбөгийн тэмцээн болно.

2014-11-12

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клуб, аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны нэрэмжит “Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил” уриатай гар бөмбөгийн тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болно.
    Уг тэмцээн нь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубын үйл ажиллагааг дэмжих, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, хамтын харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ “ЭРЧ ХҮЧ” КЛУБ,
ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН БОДЛОГЫН
ХОРООНЫ НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ  УДИРДАМЖ

Нэг. Тэмцээний  зорилго
    Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Эрч хүч” клубын үйл ажиллагааг дэмжих, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, хамтын харилцааг бэхжүүлэхэд оршино.
    Уриа: “Бид нэг ангийнхан-Биднээс Дарханы хөгжил”
Хоёр. Тэмцээнд оролцох багууд
1.    Эрч хүч клубын “А” баг
2.    Эрч хүч клубын “B” баг
3.    Эрч хүч клубын “C” баг
4.    Эрч хүч клубын “D” баг
5.    Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын баг
6.    Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын баг
Гурав.  Тэмцээнд мөрдөх чиглэл
  • Баг, тамирчид тэмцээний зохион байгуулалтанд хүндрэл учруулбал тоглолтоос хасах буюу бусад арга хэмжээ авна. Тэмцээнийг үл хүндэтгэн хэрүүл маргаан хийх, шүүгчтэй маргах, баг хэсэж тоглохыг хориглоно.
  • Тэмцээнд оролцох баг холимог байх ба багт нэг эмэгтэй тоглогч байна.
  •  Баг бүр хоёр шүүгчийг санал болгож,  эрх олгоно.  Тоглолтыг 2 шүүгч талбайд бүрэн эрхтэйгээр шүүнэ.
  • Тэмцээнд оролцох багууд 90000 /ерэн мянга/ төгрөгийг мэдүүлгийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгөх ба багийн ахлагч нар төлбөрийг хариуцах болно.
  • Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагуудаас өөр хүн орлон тоглох эрхгүй байна.
  • Аймгийн ИТХ-ын ажлын алба ИТХ-ын Төлөөлөгч нарийн багт хуваагдаж оролцоно.
  • Тэмцээн нь улирал тутам явагдах ба дараагийн тэмцээний Шилжин явах цом хүртсэн баг “Эрч хүч” клубтэй хамтран дараагийн тэмцэээнийг зохион байгуулна.
Дөрөв. Хугацаа
2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00-18.00 цагт “Дархан ус суваг” ОНӨХК-ний  спорт танхимд болно.
Тав. Тэмцээнийг дүгнэх журам, шагнал
  •  Тоглолт 15*15*15 гэсэн оноогоор 3 үеийн тоглолтоос эхлэж 2 хожсон баг оноо авна.
  •  Баг,  тамирчдын амжилтыг их онооны системээр дүгнэж, эхний  гурван байрт мөнгөн шагналаар шагнана. /Шилжин явах цом/
Нэгдүгээр байр:  Шилжин явах цом, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр: Мөнгөн шагнал
Гуравдугаар байр: Мөнгөн шагнал

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эрч хүч клуб


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%