Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Уул уурхайн компаниуд хууль хэрэгжүүлдэггүй нь тогтоогджээ

2014-11-12

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрхлэн тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт явуулж байгаа ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд болон хүдэр баяжуулах үйлдвэрүүдэд хууль тогтоомжийн мөрдөх стандартын хэрэгжилтийг байгаль орчин, геологи уул уурхай, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын хуудсуудаар шалгалт хийжээ.
Тус аймгийн МХГ-ын байгаль орчин, геологи, уул уурхай техникийн хяналтын улсын байцаагч Ч.Навчгэрэлийн ахласан баг уг шалгалтыг хийсэн байна. Шалгалтыг “Дулааны цахилгаан станц, хэсгийн халаалттай, уурын зуух, нам даралттай уурын зуух, нам даралтын зуухны байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-саар авсан байна. Мөн үеэр тус аймагт уул уурхай болон баяжуулах үйлдвэрлэл эрхлэгч 16 аж ахуйн нэгжийн нийт 20 инженер техникийн ажилтанд байгаль орчин, геологи уул уурхай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэмжил зүй, өргөх машин механизмын чиглэлийн ажилтнуудад улсын байцаагчид хамтарсан сургалт зохион байгуулсан. Шалгалтад хамрагдсан 16 аж ахуйн нэгжийн 78.4 хувь нь дотоод хяналтын нэгж, ажилтан томилох дотоод хяналтын журамтай болсон боловч хэрэгжүүлж ажиллах, хэрэгжилтийг нь МХГ-т хүргүүлээгүй байжээ. Аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолтоор нийт 1349.8.га газар, 288.4 сая.м3 газрын хэвлий эвдрэлд өртсөнөөс 321,89 га газар ,34.5 сая м3 газрын хэвлий буюу 23.6 хувьд нь техникийн, 73.3 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад техникийн нөхөн сэргээлт 6.8 хувь, биологийн нөхөн сэргээлт 8.7 хувиар өссөн дүнтэй байна. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх хуулийн заалтын хэрэгжилт 72.1 хувь буюу бүрэн хангагдаагүй, ажилчдын хоолны газар зориулалтын бус, тогооч мэргэжлийн бус, ундны усаа шинжлүүлдэггүй. Ажил олгогчид ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих гол нөхцлүүдийг бүрэн тусгаагүй, гүйцэтгэх үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив, үнэлгээ тогтоогоогүй, ажилд авсан, ажлаас халсан, сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаал шийдвэрийг тэр бүр гаргадаггүй, бичиг баримт нь тухайн объект дээр байдаггүй бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрлээ гэж тус аймгийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхай, техникийн хяналтын улсын байцаагч Ч.Навчгэрэл ярилаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%