Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багууд ИНХурлаа зохион байгуулна

2014-11-11

    Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, хурлын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин нар Дархан сумын багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нартай уулзалт хийв.
     Тус уулзалтаар “Иргэдээ сонсоё” уриан дор багийн ИНХ-ын хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
     Багийн ИНХуралд аймаг сумын ИТХурлын дарга, Төлөөлөгчид, хурлын ажлын албаныхан оролцож, аймаг, сумын ИТХ-аас авч хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэх юм байна. Мөн баг бүрт тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлуудыг сонсож, санал солилцохоор төлөвлөсөн байна.
    Багийн ИНХ-ын товыг товлосон ба хамгийн эхэнд Дархан сумын 1, 2 дугаар багийн ИНХурал энэ сарын 13 –ны өдөр 13:00, 15:00 цагуудаас тус тус хуралдахаар товложээ.

     Багийн ИНХ-ын хуваарийг татаж үзнэ үү.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%